Ховд аймагт халдварын батлагдсан тохиолдол 9357 болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-09-03 14:48:35

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт одоо коронавирусний халдварын батлагдсан тохиолдол нийт 9357 боллоо. Сүүлийн 24 цагийн хугацаанд 371 хүн шинээр халдвар авсан гэж бүртгэгдсэн байна.  

Өнөөдрийн байдлаар нийт 856 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 43 нь 0-18 насны хүүхэд, 57 нь жирэмсэн эх юм.

Одоогоор 11 хүний биeийн байдал нэн хүнд, 50 хүнийх хүнд, 217 хүнийх хүндэвтэр, бусад нь хөнгөн оноштой байгаа аж.

Мөн 4055 хүн гэрээр эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 259 хүн гарснаар халдвар авсан нийт 5831 хүн эдгэрлээ гэж албаныхан мэдээллээ



関連ニュース