Хурандаа генерал Ж.Ёндонгийн нэрэмжит цогцолборыг нээв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул, Монгол Улсын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, ЗХЖШ-ын дарга, БХЯ-ны сайд агсан хурандаа генерал Ж.Ёндонгийн нэрэмжит Соёмбо цогцолбор, гэрэлт хөшөөний нээлт боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд зохион байгуулагч талуудын
төлөөлөл төр, цэргийн үе үеийн зүтгэлтнүүд, Сүхбаатар аймгийн цэргийн хүрээний анги нэгтгэлүүд оролцов.











