Жаргалант сумын 70 гаруй өрхөд цахилгаан халаагууртай иж бүрэн дулаалга өгч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. "Дэзэрэт" олон улсын энэрлийн байгууллага нь Монгол Улсад 20 гаруй жил үйл ажиллагаа явуулж, хүмүүнлэгийн төслүүдийг хэрэгжүүлж ирсэн.
Тодруулбал, агаарын
бохирдлыг бууруулах зорилгоор 2019 оноос эхлэн “Монгол гэр” төсөл хэрэгжүүлж
байна. Төслийг өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын зарим дүүрэгт амжилттай хэрэгжүүлж
байсан бол энэ жил Ховд аймагт нэвтрүүллээ.
Энэхүү төслийн хүрээнд Жаргалант сумын гэр хорооллын бүсэд амьдарч буй 75 айл өрхөд монгол гэрийн дулаалгын материал, эрчим хүчний хэмнэлт бүхий бүтээгдэхүүн олгож байна. Ийнхүү сонгогдсон эхний айл бол Жаргалант сумын Магсаржав багийн иргэн Э.Халзанхүүгийн гэр бүл юм.
Тус өрхийн гэрийг энэ
сарын 13-ны өдөр цахилгаан халаагууртай иж бүрэн дулаалгаар дулаалж өгөв. Энэ
нь өвлийн улиралд монгол гэрт амьдардаг хүмүүсийн нүүрсний хэрэглээг багасгах, гэрийн
дулаан алдагдлыг арилгах, цаашлаад агаар орчны бохирдлыг бууруулахад ач тустай
гэж албаныхан онцоллоо.
Энэхүү төсөлд
хамрагдсан айл өрхүүд зуухны оронд 2.3 квт-ын цахилгаан халаагуурыг ашиглах
бөгөөд “дулаан тусгаарлагч” болон дээвэр, туурга, хана хэсэгт “агаарын үe бүхий
тусгаарлагч”-ийн тусламжтайгаар гэрээ дулаалж байгаа юм.
Уг “дулаан тусгаарлагч” болон “агаарын
үe бүхий тусгаарлагч”, холбогдох
матeриал нь өвлийн улиралд дулааныг гэрт
хадгалах боломж бүрдүүлдэг байна.



