Энэ сарын 20-ны өдрөөс нийт нутгаар хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-11-16 11:59:59

Ховд /МОНЦАМЭ/. Энэ оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх Ховд аймгийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээг танилцуулж байна.

Энэ сарын 16, 18, 19-нд нутгийн баруун хэсгээр ялимгүй цас орно. Салхи энэ сарын 17-нд зарим газраар секундэд 12-14 метр байна.

Харин энэ сарын 18, 19-нд ихэнх нутгаар салхи секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд салхи баруунаас 4-9м/с байх төлөвтэй. 

Агаарын температурын хувьд уулархаг нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна. Бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 2 градус хүйтэн байх аж.

Мөн энэ сарын 20-ны өдрөөс нийт нутгаар хүйтэрч, уулархаг нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна. Бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус хүйтэн байна гэж Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.  

 

関連ニュース