Хоол үйлдвэрлэлийн салбарт 300 гаруй тогооч ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-11-16 13:06:34

Ховд /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн хоол үйлдвэрлэлийн салбарт 300 гаруй тогооч ажиллаж, иргэдэд шуурхай үйлчилгээ үзүүлж байна.

Ховд аймгийн тухайд тогоочдын холбооны салбар зөвлөлийг анх 2006 онд байгуулсан. Улмаар бие даасан статус бүхий “Ховд аймгийн тогооч, хоол үйлдвэрлэгчдийн холбоо" 2017 онд бий болжээ.

Монгол Улсад Нийтийн хоол үйлдвэрийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож буй.

Үүнтэй холбогдуулан аймгийн тогооч, хоол үйлдвэрлэгчдийн холбооноос саяхан нэгдсэн хурал зохион байгуулж, холбооны бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчилжээ.

Ингээд тус холбооны тэргүүнээр Ховд аймгийн Жаргалант сумын Нэгдүгээр цэцэрлэгийн ахлах тогооч Б.Энхжаргалыг томилж, тамга тэмдгээ гардан авсан байна.  



関連ニュース