Худалдааны салбарт 7000 гаруй хүн ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Худалдааны салбарт 2500 гаруй аж ахуйн нэгж, 200 гаруй хоршоо үйл ажиллагаа явуулж, 7000 гаруй хүн ажиллаж байна.
Ховд аймгийн тухайд
худалдааны байгууллага нь 1924-1960 онд хоршооны хэлбэрээр үйл ажиллагаа явуулж
байв. Ингэхдээ Худалдаа бэлтгэлийн трест, Бөөний бараа, бааз гэсэн салбар үйл
ажиллагаагаа явуулж, аймгийн иргэд хөдөлмөрчдийг өргөн хэрэглээний бараагаар
хангаж байсан түүхтэй.
Энэ жил Монгол Улсад
Үндэсний худалдаа, хоршоо үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Ховд аймагт Хоршоо,
худалдааны байгууллага үүсэж хөгжсөний 96 жилийн ой тохиож байна.