Шри Ланкад санхүүгийн таван хороо, хяналтын 10 хороо байгуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
КОЛОМБО. /Xinhua/. Шри Ланкад нүүрлээд буй эдийн засаг, улс төрийн
хямралыг зохицуулахаар санхүүгийн таван хороо, хяналтын 10 хороог байгуулна гэж
тус улсын Ерөнхий сайд Ранил Викремесингхе ням гарагт мэдэгджээ.
Одоогоор Улсын
санхүүгийн асуудал эрхэлсэн хороо, Аудитын хороо, Төрийн өмчийн хороо гэсэн гурван
хороо нь төрийн санхүүгийн асуудлыг хариуцаж байгаа бөгөөд шинэ хороодыг нэмэлтээр
байгуулна гэж тэрбээр хэлсэн байна.
“Залуучууд
одоогийн тогтолцоог өөрчлөхийг уриалж байгаагаас гадна тулгамдаж буй
асуудлуудын талаар мэдэхийг хүсэж байгаа. Иймээс 15 хороо тус бүрд залуучуудын
дөрвөн төлөөллийг томилох саналыг би дэвшүүлж байна” гэж нэмж хэлжээ.