Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн ойн мэндчилгээ дэвшүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-09-02 18:18:57

Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн 5 жилийн ой тохиож буйтай холбогдуулан тус ангийн захирагч, хурандаа Д. Нямсүрэн мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрээр “ Зэвсэгт хүчний 338 дугаар анги нь өнгөрсөн 5 жилийн хугацаанд төр засаг, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, Улс орны бүтээн байгуулалт, Олон Улсын энхийг дэмжих ажиллагаанд барилга инженерийн чиглэлээр оролцох үндсэн үүргээ амжилттай биелүүлсээр ирсэн бөгөөд орон нутгийн удирдлага, албан байгууллагуудтай нягт уялдаа холбоотой ажиллаж зуд турханд нэрвэгдсэн ард иргэдийг нүүлгэн шилжүүлэх, аймгийн хэмжээнд гарсан малын гоц халдварт шүлхийн голомт, Сүхбаатар, Түмэнцогт сумдад гарсан тал хээрийн түймрийн голомтонд ажиллаж гамшгийн хор уршгийг арилгах, сэргээн босгоход дэмжлэг үзүүлэн бэлэн байдлыг ханган ажилласаар ирлээ. Манай хамт олон офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагчдын төлөвлөгөөт хичээл сургалтын чанар, материаллаг баазыг бэхжүүлэхэд тогтмол анхаарал хандуулан ажилласанаар 2011-2016 онд ангийн сургалтын голч дүн жил бүр сайжирч 5 жилийн дунджаар 85,5 хувьтай байна. Цаашид энэ дүнг улам ахиулах тал дээр анхаарал хандуулан ажиллаж байна. Ангийн барилга үйлдвэрлэлийн ажил жилээс жилд өсөн нэмэгдэж, өнгөрсөн онд 3,8 тэрбум төгрөгийн барилга угсралт, засварын ажил хийж гүйцэтгэсэн өндөр их амжилттайгаар ангийнхаа 5 жилийн ойг угтаж байна. Барилгачин дайчид нийгмийн аль ч үед ачааны хүндийг нуруундаа үүрч, Улс Эх орныхоо  бүтээн байгуулалтад оролцож ирсэн арвин түүхтэй билээ. Үе үеийн ахмад барилгачин дайчдын залгамж халаа болон их бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож байгаадаа манай хамт олон бахархаж явдаг. Ингээд хамтран ажиллагч аж ахуйн нэгж, албан байгууллага, барилгын салбарт ажиллаж байсан үе үеийн ахмадууд, одоо ажиллаж байгаа мэргэжил нэгт нөхдүүд болон нийт Сүхбаатарчууд та бүхэнд Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 90 жил, Сүхбаатар аймагт барилгын салбар үүсч хөгжсөний 50 жил, Зэвсэгт хүчний 338 дугаар анги байгуулагдсаны   5 жилийн ойн баярын мэндчилгээг дэвшүүлж, та бүгдийн ажил хөдөлмөрт өндөр амжилт, амьдралд тань эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монгол цэргийн сүлд хийморь үеийн үед мандан бадраг” гэсэн юм.

Т. Одончимэг

関連ニュース