Алтанцацрал хоршоо гүзээлзгэнэ хураажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРУлсын тэргүүний тариаланч “Алтанцацрал хоршоо”-ны хамт олон энэ жил аймгийнхаа хөрсөнд гүзээлзгэнэ тариалж, 20 гаруй кг жимс хурааж авчээ.
Өнгөрөн хавар Архангай аймгаас гүзээлзгэний 800 ширхэг үрсэлгээ авчирч 120 квадратметр хүлэмжинд суулган нутагшуулах ажлыг амжилттай хийснээр эхний ургацаа ийнхүү хурааж авсан байна.
-Хориод сая төгрөгөөр гүзээлзгэний суулгац худалдаж авчираад нутгийнхаа хөрсөнд суулгасан юм. Одоогоор болц нь бүрэн гүйцээгүй байна. Нэмж арваад кг жимс хурааж авах байх. Өвлийн хүлэмж байгуулж, нутагшуулах бодолтой байгаагаа “Алтанцацал” хоршооны захирал Л.Халтар ярьж байв.
Г.Сүхээ
コメント