СҮХБААТАР: Эмийн багц болон шатахууны дэмжлэг үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-01-23 15:46:55

Баруун-Урт, 2024 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Өвөлжилт хүндэрсэн сумдын эрүүл мэндийн төвд Эрүүл мэндийн яам, ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын хамтарсан багаас эмийн багц болон шатахууны дэмжлэг үзүүллээ.


Тодруулбал, Асгат, Халзан, Уулбаян, Мөнххаан, Түмэнцогт, Сүхбаатар сум болон Баруун-Урт сумын "Энхлэн-Ачтан" ӨЭМТ-д нэн шаардлагатай тоног төхөөрөмж, багийн эмчийн эмийн багц, мөн төв тус бүрд 2,5-3 сая төгрөгийн шатахууны дэмжлэг үзүүллээ. Үүгээрээ дамжуулан төв суурин газраас алслагдсан, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад бэрхшээлтэй газарт амьдарч буй иргэд, малчдад эрүүл мэндийн үйлчилгээг тасралтгүй хүргэх, эмнэлийн тусламж үйлчилгээнд дэмжлэг үзүүлэхийг зорьжээ.

 

 

Мөн цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойггор ЭМЯ,  ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын хамтарсан багийн төлөөллүүд аймгийн Засаг дарга, ЭМГ, аймгийн Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн ЭМТ-үүдийн удирдлага холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж, цаашид авах арга хэмжээний талаар санал бодлоо солилцлоо.

 

関連ニュース