СҮХБААТАР: “Гэр” боловсролын хөтөлбөр, үзэсгэлэнд 10 мянган хүн хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-05-13 16:42:46

Баруун-Урт, 2024 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас зохион байгуулсанГэрболовсролын хөтөлбөр, үзэсгэлэнд Сүхбаатар аймгийн Соёл, урлагийн газрын баг хамт олон амжилттай оролцлоо. Д.Сүхбаатарын талбайд найм хоногийн турш үргэлжилсэн тус үзэсгэлэнд 10000 хүн хамрагджээ.





Үзэсгэлэнгээр Богд хааны музейтэй хамтранШар торгон өргөмжлөл”, “Хааны ордны шаглаа”, “Өндөр Гонгор”, Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейтэй хамтранӨөшхөөболовсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж нийт 2000 гаруй хүн хамрагджээ.







Мөн гэр үзэсгэлэнг Арьсан урлалын холбооны зураач
Ч.Баярсайхан, сийлбэрч Ц.Энхбааар, Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын хоёрдугаар суургууль, аймгийн Гэрэл зургийн холбоотой хамтран гаргаж танхимаар 10 мянган хүнд, цахимаар давхардсан тоогоор мөн тооны хүнд хүрчээ. 





関連ニュース