Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч АНУ-д айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-10-12 10:35:13

СӨҮЛ. /TASS/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ  энэ долоо хоногт АНУ-д айлчилж, тус улсын төрийн тэргүүн Барак Обаматай хэлэлцээ хийнэ. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газрын төлөөлөгчийн мэдээлснээр, Пак Гын Хэгийн айлчлал энэ сарын 13-нд эхэлж, 18-нд дуусна.

“Хоёр орны Ерөнхийлөгч нар зөвхөн Өмнөд Солонгос-Америкийн эвслийн асуудлаар төдийгүй Солонгосын хойг болон Зүүн Хойд Азийн энх тайван, тогтвортой байдлын талаар санал бодлоо солилцоно” гэж тэрбээр цохон тэмдэглэжээ. Энэ нь Пак Гын Хэгийн 2013 оны хоёрдугаар сард төрийн эрхэнд гарсныхаа дараа АНУ-д хийсэн хоёр дахь айлчлал болох бол тэрбээр Обаматай дөрөв дэх удаагаа уулзах юм.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч өнгөрсөн долдугаар сарын 14-18-нд АНУ-д айлчлахаар төлөвлөж байсан боловч улс оронд нь Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж титэмт вирусийн халдвар дэгдсэний улмаас айлчлалаа цуцалсан билээ. Пак Гын Хэ айлчлалынхаа үеэр  Обама болон Америкийн удирдлагын бусад төлөөлөгчтэй уулзахаар төлөвлөж байжээ.

Д.Жаргал

関連ニュース