Путин АНУ-ыг буруушаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-10-14 13:32:10

МОСКВА. /NHK/. АНУ-ын нийлүүлсэн галт хэрэгсэл “Лалын улс” бүлэглэлийн босогчдын гарт орж болзошгүй гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-аас Сирийн сөрөг хүчний босогчдод галт хэрэгсэл нийлүүлэх ажиллагааг буруушаав.

АНУ тэргүүтэй эвсэл ням гарагаас “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэж байгаа Сирийн Засгийн газрыг эсэргүүцэгч хүчинд галт хэрэгсэл нийлүүлж эхэлсэн билээ.

“Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх зорилгоор ОХУ Сирид агаарын цохилт өгч байна.

Сирийн удирдлагын төлөө ОХУ уг ажиллагааг явуулаагүй бөгөөд ОХУ, АНУ, Европт террористууд заналхийлж байна гэж Путин мэдэгджээ.

Сирийн энхийн хэлэлцээний тухай хоёр талын хэлэлцээг хийхээр Ерөнхий сайд Дмитрий Медведев тэргүүтэй төлөөлөгчдөө Вашингтон руу илгээх саналтай байгаа Путин илэрхийлжээ.

Мөн тэрбээр, Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадын Засгийн газрын оролцоотой терроризмтой тэмцэх эвсэл байгуулахыг уриалсан байна.

Сирид хэрэгжүүлж буй АНУ-ын стратегид Путин нөлөөлөхийг оролдож байна гэж хүмүүс үзжээ.

Д.Нямтулга

関連ニュース