Шинжилгээнд хамрагдсан иргэдийн 18 хувьд нь С вирусын халдвар илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2017-01-16 18:21:03

“Элэгний эмгэггүй Архангай” төсөл хэрэгжиж, 40-65 настай иргэдийг элэгний С вирусийн шинжилгээнд хамруулж байна. Элэгний С вирустэй иргэдийг эрүүлжүүлэх зорилготой төсөлд 40-65 насны, аймгийн уугуул, 21700 иргэнийг хамруулах жагсаалт гарсан юм.

Шинжилгээнд хамрагдсан иргэдээс вирус илэрсэн тохиолдолд үр дүн нь 98 хувьтай батлагдсан Харвони эмийг үнэ төлбөргүй олгох юм. Өнгөрсөн оны 12-р сарын 5-наас хийгдэж эхэлсэн шинжилгээнд нэг сарын хугацаанд бүртгэлтэй нийт хүний 54.4 хувь нь буюу 11826 хүн хамрагджээ.

“Элэгний эмгэггүй Архангай” төсөл хэрэгжиж, 40-65 настай иргэдийг элэгний С вирусийн шинжилгээнд хамруулж байна.  Шинжилгээнд хамруулахаар бүртгэсэн насны хүмүүсийн 10 хувьд нь вирус илрэх магадлалтай гэж төслийн баг тооцоолж байсан бол дээрх хугацаанд 18 хувьд нь вирусийн халдвар илэрчээ.

Шинжилгээг 1-р сарын 20-ныг хүртэл авахаар төлөвлөсөн ч малчид сумаас алслагдсан, цас зудтай, зам даваа хаагдсан, мал хариулах хүнгүй зэргээс шалтгаалж хамралт удаашралтай байгаа болохоор төлөвлөсөн хугацааг хойшлуулахаар болсон байна.

О.Амарзаяа

関連ニュース