Энэ сард уулархаг нутгаар нойтон цас орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-09-06 09:59:44
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн нутгаар энэ 9 сард орох хур тунадасны хэмжээ нийт нутгаар уур амьсгалын дунджаас бага бороо, хур тунадас орох төлөвтэй. 
Алтайн өвөр говийн нутгаар нэг болон хоёрдугаар арав хоногийн эхний хагаст шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна. Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр сэрүүсч, шөнөдөө 7-12 градус, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 18-23 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтэрч, шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
Хур тунадасны хувьд нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Дуу цахилгаантай. Хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар, гуравдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн хойд хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй. 
Салхи шуурганы хувьд: Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар түр зуур 16-18м/с хүрч ширүүснэ. Хоёр ба гуравдугаар арав хоногийн эхээр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн өмнөд хэсгээр 18-20 м/с хүртэл  ширүүсч шороон шуурга шуурах төлөвтэй байна гэж аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.
 

А.Бямбасүрэн
関連ニュース