“Хүний эрхийн нээлттэй өдөр”-үүд болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/Хүний эрхийн үндэсний комиссоос хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, хөхиүлэн дэмжих зорилгоор хяналт шалгалт, сургалт, сурталчилгаа, нөлөөллийн цогц үйл ажиллагаа болох “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг Монгол Улсын 21 аймаг, зарим сумдад үе шаттайгаар зохион байгуулдаг. Энэхүү уламжлалын дагуу аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг энэ сарын 10-11-ний өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулж байна.
Энэ хүрээнд Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж, 09 дүгээр сарын 10-ны өдөр аймгийн Засаг дарга Д.Галсандондог болон хууль хяналтын байгууллагын удирдах ажилтнуудтай уулзалт хийлээ. Уулзалтын үеэр “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээний зорилго, зорилт, зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөө, хяналт шалгалт, цаашид анхаарах асуудал, хамтын ажиллагааны талаар ярилцав.
“Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээний зорилго нь Хүний эрхийн үндэсний комиссын үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд сурталчлах, хүний эрхийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлэх, иргэд, олон нийт, төрийн байгууллага, албан тушаалтнуудын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, сургалт, сурталчилгаа хийх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг арилгуулах, таслан зогсооход чиглэж байгаа бөгөөд хяналт шалгалтыг тодорхой байгууллагууд дээр зохион байгуулж, иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгч, төрийн байгууллагуудаас нийтээр мөрдөх хэм хэмжээ тогтоосон захиргааны актуудад дүн шинжилгээ хийж, сум орон нутгийн иргэдтэй уулзалт зохион байгуулах юм.
Тэгвэл “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээ нь “Хүний эрхэд суурилсан хандлага” сэдэвт сургалтын үйл ажиллагаагаар эхэллээ. Сургалтад аймгийн төрийн үйлчилгээний байгууллагуудын 40 орчим ажилтан, алба хаагч хамрагдаж байна.

А.Бямбасүрэн