Улсын онцгой комиссын ажлын хэсэг шүлхийтэй аймгуудад ажиллаж байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Улсын онцгой комиссын хоёр ажлын хэсэг малын гоц халдварт шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа сумдад өчигдрөөс/2017.09.18/ эхлэн ажиллаж байна. ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан ажлын хэсэг Төв, Хэнтий, Дундговь, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговь аймгуудад сумдад ажиллахаар явжээ.
2820 өдөр