Сүхбаатарын талбайд иргэдэд хууль зүйн, өмгөөллийн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Өнөөдөр Сүхбаатарын талбайд нотариат болон иргэний эрх зүйтэй холбоотой зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүйгээр өгөхөөс гадна нотариат буюу гэрчлэлтэй холбоотой асуудлаар тодорхой хэмжээний хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч байна. Дэлхийн Нотариатын өдөр, Монгол улсад Нотариатын байгууллага үүсч хөгжсөний 92 жил, “Монголын Нотариатчдын Танхим“ ТББ үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойг угтан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, ХЗДХЯ, нийслэлийн Шүүх, Нийслэлийн Прокурорын газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Монголын Хуульчдын холбоо болон Монголын өмгөөлөгчдийн холбоо хамтран “Нотариатчдын өдөрлөг”-ийг зохион байгуулж байна.
2792 өдөр