Дүүргүүдийн цэргийн бэлтгэл сургуулилт эхэллээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Цэргийн албаны тухай Монгол Улсын хуулийн 33 дугаар зүйлийн 33.8 дахь заалт, Засгийн газрын 2018 оны 80 дугаар тогтоол, Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу цэргийн дүйцүүлэх алба хаагч болон 2 дугаар зэргийн бэлтгэл үүрэгтний цэргийн сургалт бэлтгэл Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн сургалтын материаллаг баазыг түшиглэн энэ сарын 16-ны өдрөөс эхэлсэн байна.
2188 өдөр