Б.Дармаа: Коронавирус мутацид орж байна уу гэдгийг нүдээ бүлтийтэл харж байна
Улаанбаатар. /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-ийн Вирус судлалын
лабораторийн эрхлэгч, ЭМЯ-ны лабораторийн ерөнхий мэргэжилтэн, анагаах
ухааны доктор, клиникийн профессор Бадарчийн Дармаатай ярилцлаа. Тэрээр
анагаахын вирус
судлалын манай улсын цөөхөн мэргэшилтний нэг юм. Олон нийтийг хамарч дэгдэлт
үүсгэдэг халдварын үед лабораторийн шинжилгээний дүнгээр л нийгмийн эрүүл мэнд,
халдвар хяналт, хөл хорионы асуудал шийдэгддэг учир маш хариуцлагатай ажил
үүргийг түүний багийнхан гүйцэтгэж байгаа билээ. Манай улс дотооддоо нэг ч
халдвар алдаагүй, 8000 гаруй иргэнээ гадаад улсаас татан авсан үзүүлэлтээр
дэлхийд хоёрт жагсаж байна.
1785 өдөр