Монгол Улс, ОХУ, БНХАУ-ыг холбосон төмөр замын төв коридорыг шинэчлэн хөгжүүлэхээр тохиролцлоо
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайд, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Монголын талын хувь нийлүүлэгч Л.Халтар, “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирал бөгөөд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Оросын талын хувь нийлүүлэгч О.Белозёровтой уулзалт хийж, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хөгжил шинэчлэлийн асуудлаар санал солилцов.
1216 өдөр