МОНЦАМЭ агентлагийн урилгаар Оросын сэтгүүлчид лекц уншлаа
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний
мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, Оросын олон улсын “Россия Сегодня” агентлаг хамтын ажиллагааны ээлжит төслөө амжилттай
хэрэгжүүллээ. Энэ удаад “SpitnikPro” хөтөлбөрийн хүрээнд “Россия Сегодня” агентлагийн
зөвлөх, ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуулийн профессор Олег Дмитриев, тус агентлагийн тусгай сурвалжлагч Дмитрий
Виноградов нар Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж Боловсролын их сургууль,
Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүл зүйн ангийн
оюутнуудад лекц уншиж сонирхсон асуултад нь хариуллаа.
1399 өдөр