khandmaa@montsame.gov.mn
2025-04-18 19:31:14
Д.Баяраа: Манай улс "Оюуны зураглал"-ыг нэвтрүүлж, хөгжүүлэх хүрээгээрээ хоёр хөршөөсөө дулимаг байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оюуны зураглалын хоёрдугаар олимпиад “Үй цай” сургууль дээр тун удахгүй болно. Хичээл сургалтад төдийгүй, ажил бизнесээ төлөвлөх гээд амьдралын бүхий л салбарт хэрэгцээтэй “Оюуны зураглал” дэлхий дахинд ажил хэрэгч хүн бүрийн эзэмших чадварын нэг болон төгсрөн  хөгжиж байна. Харин манай улсад эхлэл төдий байгаа энэ соёлын талаар “Үй Цай” сургуулийн захирал, боловсрол судлалын доктор Д.Баяраа болон уг олимпиадыг зохион байгуулагч багш нартай олзуурхан ярилцсан юм. Түүнчлэн уулзалтын далимд өмнөд хөршийн боловсролын тухай ч хөндөв. Учир нь олон улсын PISA аттестатчилалд хятад залуус гайхалтай амжилт гаргаж, тоо, уран зохиол, байгалийн ухааны мэдлэг чадвараараа жилээс жилд давамгайлах болсон тухай барууны хэвлэлүүд ч бичиж буй билээ.
1261 өдөр
Зэвсэгт хүчнийг энх цагийн бүтээн байгуулалтад сургаж байгаа төмөр замчин
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замыг барихад УБТЗ-аас гадна Зэвсэгт хүчний Жанжин штабын бие бүрэлдэхүүн хамтран ажилласан. Улсын хэмжээний энэ том бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчний дөрвөн анги нэгтгэлийн офицер, байлдагчдад мэргэжлийн зөвлөгөө өгч, төмөр замын угсралтын ажлыг гүйцэтгэхэд туслалцаа үзүүлэхээр УБТЗ-аас дадлагажуулагчдыг томилж ажиллуулсан. Мэдээж, замын мэргэжлийн дээр нь дадлага туршлагатай, ур чадвартай шилдэг инженер техникийн ажилтнуудаа  томилсон нь тодорхой. УБТЗ-ын Замын нэгдүгээр ангийн замын мастер Энхтайваны Нэргүй, Замын гуравдугаар ангийн замын мастер Баасанжавын Батхуяг нар энэ өндөр итгэл найдвар бас төмөр замчин хүний үүрэг, хариуцлагыг хүлээсэн юм. Энэ удаа их бүтээн байгуулалтад мэдлэг чадвараа зориулж яваа Энхтайваны Нэргүйтэй ярилцлаа.
1395 өдөр