Агаарын бохирдол 49.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна гэв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НОБГ-ын албан хаагчид төвийн зургаан дүүргийн 124 хороодод ажиллаж, сайжруулсан шахмал түлшний борлуулалтын 359 цэгт түлшний нөөц, нийлүүлэлт, хангалтад хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар Баянгол, Хан-Уул дүүргийн борлуулалтын цэгүүдэд түлшний нийлүүлэлт, нөөц хүрэлцээ хэвийн, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд өдөрт 30-40 цэг түлшгүй, мөн 50-60 цэгт түлш өдөртөө дуусаж байгаа нь ажиглагджээ. Түүнчлэн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн хэмжээнд түлшгүй 10-15 цэг, түлш ирээд өдөртөө дуусдаг 15-20 цэг байгаа учраас цаашид түлшний хангалт, хүрэлцээг жигдрүүлэх шаардлагатай байгаа талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй мэдээлэв.
1578 өдөр