Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улстай мал эмнэлэг, хорио цээрийн салбарт хамтран ажиллана
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны яам, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамд хоорондын хоёрдугаар Зөвлөлдөх уулзалт энэ сарын 30-ны өдөр ӨАБНУ-ын Претори хотноо боллоо. Талууд хоёр талын харилцааны өнөөгийн байдал болон хамтын ажиллагааг уул уурхай, хөдөө аж ахуй, боловсрол, соёлын салбарт өргөжүүлэх боломжийн талаар ярилцаж, бүс нутаг, олон улсын харилцааны сонирхсон асуудлаар санал солилцлоо.
1786 өдөр