Он гарсаар 30 хүн усанд амиа алджээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 27-ны байдлаар, он гарсаар нийт 42 хүн усанд осолдож, 30 нь амиа алджээ. Тэдний дөрөв нь хүүхэд, 26 нь том хүн байна. Иймд үер, усны болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлэв.
2158 өдөр