Монгол Улсын 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсын 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн тайлан, өрийн удирдлагын 2019-2022 оны стратеги батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Дээрх хууль, тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжив.
2201 өдөр