БИНХ-д иргэдийн оролцоо нэмэгджээ
Төв /МОНЦАМЭ/. Баруун Зуунмод баг /зургаадугаар баг/ нь 3400 гаруй иргэн, 1020 өрхтэй томоохон багуудын нэг юм. Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал Багийн иргэдийн нийтийн хурал (БИНХ)-д иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор төрийн албан хаагчдыг багийн хуралд оролцох нөхцөлийг бүрдүүлж, цалинтай чөлөө олгох үүрэг чиглэлийг хэлтэс, агентлаг, байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагуудад өгсөн байна.
1758 өдөр