Өлгий-Улаанбаатар чиглэлийн зорчигч тээврийн зардал маргаашаас нэмэгдэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2018-08-31 14:04:36
Баян-Өлгий /МОНЦАМЭ/ Баян-Өлгий-Улаанбаатар чиглэлийн зорчигч тээврийн зардал есдүгээр сарын нэгнээс нэмэгдэхээр болжээ.
Шатахууны үнийн нэмэгдэлээс шалтгаалан улс даяар хот хоорондын нийтийн зорчигч тээврийн чиглэлүүдэд зорчих тасалбарын үнэд өөрчлөлт орсон байна.
 
Тус аймгийн хувьд замын зардал өмнөхөөсөө таван мянган төгрөгөөр өссөн бөгөөд иргэд маргаашаас эхлэн Улаанбаатар хот руу 86200 төгрөгөөр зорчихоор болж байна. Дээрх үнийн дүнд амь даатгал багтаж байгаа аж.
Авто тээвртийн үндэсний төвийн Баян-Өлгий аймаг дахь салбарын дарга Т.Сайдолын тайлбарласнаар автобусны зардлыг нэмэх асуудлыг салбарын яамнаас зөвшөөрсөн байна.
Ө.Нурболат
Холбоотой мэдээ