Үндэсний бичгийн өдрийг тэмдэглэлээ
Орхон /МОНЦАМЭ/Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 105 дугаар зарлигийг хэрэгжүүлэх, үндэсний хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх, эх хэлээ эрхэмлэн дээдлэх, бичиг соёлын дурсгалыг сурталчлах зорилгоор "Үндэсний бичиг үсгийн баяр-2017” арга хэмжээг Орхон аймгийн Номын төв, Орхон аймаг дахь “Эх хэлний зөвлөл” хамтран зохион байгууллаа.
Энэ үеэр аймгийн “Эх хэлний зөвлөл”-өөс үндэсний бичиг, өв соёлоо түгээгч, тээгч анги хамт олон шалгарууллаа. Мөн “Бичиг соёл-2017” уралдааны сайхан бичигтэн, эсээ бичлэг, яруу уншигч, уран бичлэгийн төрлүүдээр уралдаан тэмцээнийг зохион байгуулан дүгнэж, шагналыг нь гардуулан өгсөн юм.
2929 өдөр