Төв номын санд компьютер гардуулав
Дорноговь /МОНЦАМЭ/. “Хүний хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд иргэдийн боловсролыг дэмжих, номын сангийн үйлчилгээг хүртээмжтэй болгох, цахим уншигчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор аймгийн ЗДТГ-аас орон нутгийн төсвийн 6.4 сая төгрөгийн өртөг бүхий найман ширхэг иж бүрэн компьютерийг Төв номын санд гардуулав.
2685 өдөр