Монгол Улс дотооддоо вагон үйлдвэрлэхэд дөхөж ирээд байна
Улаанбаатар. /МОНЦАМЭ/. Шинэ төмөр замын бүтээн
байгуулалтын ажил эрчимтэй өрнөж, уул уурхайн олборлолт тээвэрлэлт нэмэгдэхийн
хэрээр ачааны вагоны засвар үйлчилгээ, хангалтыг тээврийн эрэлт
хэрэгцээнд нийцүүлэх шаардлага бий болж байна. Үүнтэй холбогдуулан УБТЗ Зүүнхараагийн ачааны вагон засварын
депогийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийг
амжилттай хэрэгжүүлжээ. Уг төслийг амжилттай хэрэгжүүлснээр
тус депогийн хүчин чадал 50 хувиар нэмэгдэж жилдээ 3500 вагон засварлах, хөдлөх
бүрэлдэхүүний 1500 хос дугуй угсрах хүчин чадалтай болж байна. Энэхүү томоохон бүтээн байгуулалтын талаар
УБТЗ-ын Вагоны аж ахуйн албаны ерөнхий инженер Б.Доржбаттай ярилцлаа.
1842 өдөр