ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
-Өнөөдөр болох үйл явдал-
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Дэлхийн зохиогчийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар тус улсад энэ сарын 20-23-нд төрийн айлчлал хийж байна.
09:00 цагт: Баянгол дүүргийн
иргэдийн төлөөлөгчдийн хурал болон GSI, Cyber service хамтран “Монголын
мэдээллийн аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл хувь хүний цахим орчин дахь
хамгаалалт” сургалтыг “Гранд Хилл” зочид буудалд зохион байгуулна.
09:30 цагт: “Хүүхдийн нүдний
тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх нь” үйл
ажиллагаа “Галериа Улаанбаатар” төвийн “Жуулчин Скай”-д болно.
10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.
11:00 цагт: “Иргэдийн нэгдэл”
ТББ-аас төрийн өндөр албан тушаалтнуудын хууль бус үйлдэл, луйврын ноцтой
асуудлаар “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Нийслэлийн ерөнхий боловсролын Улаанбаатар дунд сургуулиас “Гудамжны номын сан” номын солилцоо, хүүхдийн уншлагыг “Сандэй плаза” худалдааны төвийн эсрэг талд зохион байгуулна.
12:00 цагт: Улсаа аваръя
холбооноос “Монгол сэхэх үү-Мөхөх үү” сэдвээр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл
хийнэ.
12:30 цагт: “Хөгжлийн
бэрхшээлтэй иргэдийн холбоо” ТББ-аас тэтгэвэр нэмэхийг шаардан
өлсгөлөн зарлаж, үүсэх сөрөг үр дагаврыг төр, Засгийн газар хариуцахыг мэдэгдэн
Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
-"Боловсролын шинэчлэл-2026" үзэсгэлэн "Мишээл экспо" төвд болно.
Үзэсгэлэн:
-“Эсгийн гайхамшиг-Шинэ дуу хоолой” эсгий урлалын үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд энэ сарын 26-ныг хүртэл гарна.
-“Алс газар сурахаар одогсод: 100” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарын 26-ныг хүртэл гарна.
-МУЭ-ийн гишүүн, зураач Ц.Соёлмаагийн “Зэрэглээн цаана” үзэсгэлэн “Hue арт”
галерейд 5 дугаар сарын 16-ныг хүртэл гарна.
-“Уран бүтээлийн хур-Олон улсын хятад хэлний өдөр” сэдэвт орчин үеийн хятадын уран бичлэг, дүрслэх урлагийн шилдэг уран бүтээлчдийн үзэсгэлэн Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд 5 дугаар сарын 20-ныг хүртэл гарна.
Хилийн чанадад:
-ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна.
Орон нутагт:
Сэлэнгэ аймгийн
Нийтийн номын сангаас “Найзуудын хосын номын болзоо” үйл ажиллагааг зохион
байгуулна.