Зочид буудал, дэн буудлаас 3000 гаруй зөрчил илэрчээ
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд зочид буудал, дэн буудлын барилга байгууламжид төлөвлөгөөт шалгалт явуулахдаа 541 барилга байгууламжийг хамруулан, 3385 зөрчлийг илрүүлжээ. Тэдгээрийн 20.2 хувийг газар дээр нь арилгуулсан байна.
416 өдөр