Улсын хэмжээнд 44.9 мянган тонн өвс, 14.8 мянган тонн тэжээл бэлтгэнэ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан ирэх 7 хоногт орон нутгийн удирдлагатай цахим уулзалт хийж өвлийн бэлтгэл ажлыг хангах талаар мэдээлэл авч, үүрэг чиглэл өгөхөөр төлөвлөжээ. Энэ жил аймаг, сум, нийслэлийн аюулгүйн нөөцөд өвс тэжээл бэлтгэх ажлыг малын тоо толгойтой уялдуулан тооцжээ. Тухайлбал, 44 мянга 900 тонн өвс, 2900 тонн ногоон тэжээл, 14 мянга 850 тонн тэжээл бэлтгэхээр төлөвлөжээ. Энэ талаар ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнхөөс тодрууллаа.
966 өдөр