НИЙГЭМ
Л.Хэрлэн: Дэлхийн 150 гаруй чиглэлд аялж, даяаршсан хамт олныхоо нэг гишүүн болсондоо баярладаг
Хүн бүр мөрөөддөг ч гагцхүү хичээл зүтгэлийнхээ үрээр түүндээ хүрдэг. Мөрөөдлөө биелүүлсэн хүнд амьдрал илүү өнгөтэй, улам өргөн зам нээж өгдгийг түүний яриа илтгэнэ. Учир нь, нэг ч хүн танихгүй, харь оронд хөл тавих тэр их хүч зоригийг зөвхөн мөрөөдөл нь түүнд өгсөн аж. Өдгөө тэрбээр 140 гаруй улсын иргэд ажилладаг "Emirates" компанийн ажилчидтай мөр зэрэгцэн ажиллах болоод таван жилийг үджээ. Энэ бол дэлхийн өндөр зэрэглэлийн компанид ажиллаж буй олон монгол залуусын төлөөлөл, "Emirates Airline" компанийн онгоцны үйлчлэгч Л.Хэрлэн юм. Сар бүр агаарт 100 цагийг өнгөрөөдөг тэдний ажил хоол унд зөөх төдийхнөөр хязгаарлагдахгүй. Түүнтэй ажил мэргэжлийнх нь онцлог, амьдарч буй газар орных нь тухай, уртаас урт нислэгийн хоорондох чөлөөт цагийнх нь талаар ярилцлаа. 
1066 өдөр