“Нэг хашаа-нэг мод” төсөл нийслэлээс эхэллээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэгч түншлэлийн байгууллага "Эко соёл" сан бүх нийтийн мод тарих өдрөөр нийслэлийн 116, 129 дүгээр сургууль, 62, 214 дугаар цэцэрлэгт хайлаас, агч, улиас, монос, буйлс, голт бор, шар хуайс зэрэг олон төрлийн 2500 гаруй мод тарилаа. Тус сан нийслэлийн гэр хорооллыг моджуулах, эко орчин бүрдүүлэх “Нэг хашаа-нэг мод” төсөл хэрэгжүүлж байна.
1077 өдөр