“Бид нэг амьтай шүү” аян эхэллээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн санаачилгаар Цагдаагийн ерөнхий газар, “Гашуун Сухайт Авто Зам” ХХК, “Юнител” ХХК хамтран зохион байгуулж буй “Бид нэг амьтай шүү” аян эхэллээ. Монгол Улсын нүүрсний экспортын гол гарц Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км авто замаар нүүрс тээвэрлэдэг хүнд даацын автомашины жолооч нарын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс шинэ төрлийн коронавирус /COVID-19/-ийн халдвараас сэргийлэх зөвлөмж өгөхөөс гадна гэмт хэрэг, ослыг бууруулахад аяны зорилго чиглэж байна.
1938 өдөр