Ц.Цогзолмаа:Нарны хорооллын сургууль, цэцэрлэгийг улсын мэдэлд авах асуудлыг Засгийн газарт тавина
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянгол дүүргийн нарны хорооллын цэцэрлэг, сургуулийн цогцолборын барилгын ажил нь өнгөрсөн жил дууссан. Гэвч барилгын ажлыг гүйцэтгэсэн “Хурд” групп болон Засгийн газар хоёрын хоорондын зөрчлөөс болж, одоо хүртэл ашиглалтад ороогүй. Харин өнөөдөр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа тус цогцолбортой танилцаж, маргаашийн Засгийн газрын хуралдаанаар нарны хорооллын сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсынх болгох асуудлыг танилцуулж шийдвэрлүүлнэ гэж мэдэгдлээ.
2061 өдөр