"Хорь-Хорь" онд аниргүйтсэн олимпын баярууд минь өршөө !
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хорьж болдоггүй хорин настнаас авхуулаад хорио саадгүй наян настан хүртэл, хоногийн хоолоо залгуулахаар үүрээр бэдэрдэг ядуусаас хорвоогоор дүүлэн хэсүүлчилдэг хосгүй баячууд хүртэл энэ жилийн цар тахлын төмөр хорионы эрхшээлд дамар мэт хоригдов. Дэлхийн спортын түүхэнд анх удаа олимпын наадам нь олиггүй коронагийн шахаанд автаж, “Токио-2020” маань нэгэн жилээр хойшлогдон, арга буюу “Tokyo2020NE” чимэг сэтэр зүүлээ.
1253 өдөр