Багдад-Москва чиглэлийн шууд нислэг 13 жилийн дараа дахин сэргэжээ
КАИР./ТАСС/. 13 жилийн өмнө тасалдсан Багдад-Москва чиглэлийн шууд нислэгээ ОХУ, Иракийн эрх баригчид ням гарагт дахин сэргээжээ. Анх 2004 оноос Иракийн “Iraqi Airways” агаарын тээврийн компани Оросын нийслэл рүү нислэг үйлдэж эхэлж байжээ. ОХУ-аас Иракт суугаа Элчин сайдын яамнаас мэдээлснээр, эхний нислэгийн онгоцоор Иракийн Тээврийн сайд Финжан аль-Хамами тэргүүтэй тус улсын төлөөлөгчид Москвад хүрэлцэн ирсэн байна.
2964 өдөр