"Rammstein" рок хамтлаг ээлжит цомгоо 2018 онд гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
bars@montsame.mn
2017-09-19 09:37:49
БЕРЛИН./ТАСС/. Германы “Rammstein” рок хамтлаг 2018 онд ээлжит цомгоо гаргаснаар студийн ажлаа өндөрлөх гэж байгаа ажээ. Энэ тухай Германы “Bild”сонин дуучны ойрын хүрээллийн эх сурвалжийг иш татан мэдээлжээ.

Тус сонинд мэдээлснээр, сүүлийн арван жилд гаргаж буй анхны энэ цомог ирэх оны намраас нааш гарахгүй ба 2019 онд “Rammstein” хамтлаг шинэ цомогтойгоо дэлхий даяар аялан тоглолт хийх юм. Энэ аялан тоглолт нь тус хамтлагийн хувьд хамгийн сүүлийнх нь байж магадгүй аж.

Германы “Rammstein” рок хамтлагийг анх 1994 онд дуучин Тилл Линдеманн үүсгэн байгуулсан ба тэрбээр өөрийгөө индастриал-металл жанрын төрөлд хамааруулдаг байна. Тус хамтлагийн цомог дэлхий даяар нийтдээ 35 сая гаруй хувиар борлогдсон ба “Mutter”, “Ich will”, “Feuer Frei” хит дуунууд нь тус хамтлагийг дэлхийд алдартай болгожээ.
О.Барс
Холбоотой мэдээ