Ижил хүйстэн эмэгтэй Ана Брнабич Сербийн Ерөнхий сайд болно
ЛОНДОН./BBC/.Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич Засгийн газрыг эмхлэн байгуулахыг Төрийн удирдлага, орон нутгийн удирдлагын сайд Ана Брнабич-д даалгажээ. Ерөнхий сайдад нэр дэвшигчийг парламент дэмжсэн тохиолдолд В.Брнабич Сербийн Засгийн газрын Ерөнхий сайдаар томилогдсон анхны эмэгтэй хүн, мөн өөрийгөө ижил хүйстэн гэдгийг ил тодоор зарладаг засгийн газрын тэргүүн болох юм.
2935 өдөр