Букингемийн их сургуульд ирээдүйн тагнуулчдыг бэлтгэх хөтөлбөр бий болно
ЛОНДОН. /ТАСС/. Их Британийн Букингемийн их сургуулийн оюутнууд ирэх жилээс олон улсын тагнуулчийн мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалах боломжтой болох аж. “The Times” сонины мэдээлснээр, тус сургууль нь Их Британийн тусгай албадын ажилтнууддаа тавих шаардлага өөрчлөгдөж, өсөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор аюулгүй байдал, тагнуул болон кибер аюулгүй байдлын мэргэжлээр төгсөгчдийг бэлтгэх бодолтой байгаа аж.
2032 өдөр