Францын депутатууд сурагчдыг ухаалаг гар утас хэрэглэхийг хоригложээ
МОСКВА. /Би-Би-Си/. Бага болон дунд ангийн сурагчдыг сургууль дээрээ ухаалаг гар утас хэрэглэхийг нь хориглосон хуулийн төслийг Францын парламентын доод танхим сайшаан дэмжжээ. Хуулийг тус улсын Боловсролын яам санаачилсан бөгөөд сургууль дээр ухаалаг гар утас ашиглахыг хориглосны дүнд сурагчид хичээлдээ илүү анхаарал хандуулахаас гадна интернетийн орчинд сурагчдыг хавчин гадуурхах, садар самууныг сурталчилсан дүрс бичлэг үзэх явдалтай тэмцэхэд тусална гэж үзэж байгаа аж.
2611 өдөр