"Phoenix New Times": “Хү” Монголын уламжлалт хөгжмийг Финикст авчирч байна
ФИНИКС. /Phoenix New Times/. Хөгжим бол улс орнууд, соёл уламжлалыг холбох гүүр. Ийм нэгэн гүүрийг байгуулсан “Хү” хамтлагийн гишүүд Монголын эртний Хүннү соёлд хүндэтгэл үзүүлэн нэрлэсэн Хүннү урсгалаар уран бүтээлээ туурвидаг. Тэд Хойд Америкт хийж буй “Хар аянга” аялал тоглолтынхоо хуваарийн дагуу АНУ-ын Аризона муж улсын Финикс хотын “The Van Buren” танхимд дөрөвдүгээр сарын 21-ний өдөр тоглолтоо хийх гэж байна.
731 өдөр