Монголын циркчид Будапештийн олон улсын наадмын алтан медалийг хүртлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
odondarjaa@montsame.gov.mn
2024-01-16 17:40:15

БУДАПЕШТ, 2024 оны нэгдүгээр сарын 16 /Budapest Circus Festival/. Монголын "Troupe Zola" хамтлаг Будапешт хотноо болсон олон улсын циркчдийн 15 дахь удаагийн наадмын Гран При шагналыг хүртлээ. Уг наадмын хүрэл медалийг мөн Монголын уран нугараачид хүртжээ.


Дэлхийн циркийн хамгийн нэр хүндтэй наадмуудын нэг болох Будапештийн олон улсын циркийн наадам 1996 оноос хойш хоёр жил тутамд зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн наадам нэгдүгээр сарын 10-15-ны хооронд үргэлжилж, 50 гаруй үзүүлбэрийг толилуулжээ.

Холбоотой мэдээ