Залуучуудын дунд "Эерэг хандлага-Эрүүл бие" спорт өдөрлөг боллоо
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл зан үйлийг дэмжих зорилгоор "Эерэг хандлага-Эрүүл бие" спорт өдөрлөгийг өчигдөр Хүүхдийн паркт зохион байгууллаа. Өдөрлөгт аймгийн төвийн зургаан баг, Залуучуудын зөвлөл, V-Peer клубын өсвөр үе, залуучуудаас бүрдсэн 8 баг оролцсон бөгөөд сагсан бөмбөг, гар бөмбөг, олс таталт, буухиа гүйлт гэсэн төрлүүдээр өрсөлдсөн юм.
2130 өдөр