Алтанбулаг, Сүхбаатар боомтуудыг дэлхийн жишигт хүргэх төслийн ажил эхэллээ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь олон улсын авто замын шалган
нэвтрүүлэх боомтод “Хилийн үйлчилгээг
сайжруулах бүс нутгийн төсөл” хэрэгжиж эхэллээ. Эл төсөл нь гурван үндсэн
хэсгээс бүрдэж байгаа аж.
Тодруулбал нэгдүгээрт, боомтын барилга байгууламж,
тоног төхөөрөмжийг шинэчилнэ, хоёрдугаарт, гаалийн автоматжуулсан системийг
өргөтгөн, шинэчлэх бол гуравдугаарт, гадаад худалдааны нэг цонхны цахим
үйлчилгээг нэвтрүүлэх гэнэ.
2246 өдөр