Хүүхэд багачуудад бөхийн спортыг үнэ төлбөргүйгээр зааж байна
Увс /МОНЦАМЭ/. Хүүхэд багачуудыг бөхийн спортод дуртай болгох зорилгоор аймгийн Биеийн тамир, спортын газраас үндэсний бөх, чөлөөт бөх, жүдо бөхийн сургалт явуулж байна. Есдүгээр сарын 17-ноос эхэлж "Шандас" клуб дээр өдөр бүр хичээллэж байгаа уг сургалт нь үнэ төлбөргүй аж. Чөлөөт бөхийн эрэгтэй багийн дасгалжуулагчаар Ж.Оюунпүрэв, чөлөөт бөхийн эмэгтэй багийн дасгалжуулагчаар О.Оюунгэрэл, жүдо бөхийн дасгалжуулагчаар Б.Цэрэнханд, үндэсний бөхийн дасгалжуулагч Т.Хайдав нар ажиллаж байна.
2530 өдөр